Сумын төвийн найман хэсэгт камер байрлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-06-22 12:01:48

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын ЗДТГ-аас иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бололцоогоор бүрэн ханган ажиллаж байгаа аж.

Үүний нэг жишээ нь сумын төвийг камержуулах ажлыг зохион байгуулж, “Херо транс ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгэжээ. Энэхүү ажилд сумын ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар 28 сая төгрөг зарцуулсан байна. Тус камержуулалтыг сумын төвийн найман хэсэгт байрлуулсан бөгөөд үүнд хяналт тавин ажиллаж байгаа гэнэ. Энэхүү иргэдийнхээ аюулгүй орчинд ажиллаж, амьдрах орчинг бүрдүүлэн ажилласан зүйлээ, сумын цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгч, ашиглалтын гэрээ байгуулсан байна.  

相关新闻