СЭЛЭНГЭ: Маргаашаас 30 градус давж хална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны зургаадугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нийт нутгаар 17-нд дуу
цахилгаантай аадар бороо орж, салхи шуургатай байна.
Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00
цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр аймгийн нутгаар үүлшинэ.
Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай түр зуурын
аадар бороо орно.
Салхи баруун хойноос секундэд 6-11
метр хүрнэ. Агаарын температур шөнөдөө +9+14 градус, өдөртөө +27+32 градус
дулаан байна.
Сүхбаатар хот орчмоор үүлшинэ.
Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орно.
Салхи баруун хойноос секундэд 6-11 метр хүрнэ. Агаарын температур шөнөдөө
+11+13 градус, өдөртөө +29+31 градус дулаан байна.
6 дугаар сарын 17-21-нийг хүртэлх 5
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 17-нд ихэнх сумын нутгаар дуу
цахилгаантай түр зуурын аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд баруунаас
секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө
+7+12 градус, өдөртөө +23+28 градус, 19-нөөс дулаарч шөнөдөө +12+17 градус,
өдөртөө +28+33 градус дулаан байна.