Сонгуулийн 6 дугаар тойргийн хорооноос мэдээлэл хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-06-22 11:11:07
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь, Говьсүмбэр аймгийн УИХ-ын сонгуулийн зургадугаар тойргийн хорооноос аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн удирдлагуудад мэдээлэл хийлээ.

УИХ-ын сонгуулийн зургадугаар тойргийн хувьд Дундговь аймгийн 30369, Говьсүмбэр аймгийн 10455 нийт 40824 сонгогч саналаа өгөх ба саналыг нийт 55 хэсэг дээр авахаар зохион байгуулж, санал хураах бэлтгэл ажил хангагдаад байгааг Сонгуулийн хорооны дарга, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож мэдэгдсэн.

Тус тойрогт дөрвөн нам, хоёр эвслийн 11, хоёр бие даагч өрсөлдөж байгаа ба нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа харьцангуй соёлтой хийж байгааг тэрээр онцоллоо.

Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш энэ хугацаанд тус тойргийн хэмжээнд Цагдаагийн байгууллагад 10 зөрчлийн талаар гомдол ирсний таван зөрчлийг орон нутагт шийдвэрлэж, таван зөрчлийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна. 

相关新闻