"Эрдэнэт автозам", "Шарын гол" ХК-иудын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-06-18 17:45:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 6 дугаар сарын 18-нд I, II, III ангиллын 24 ХК-ийн 388.7 сая  төгрөгийн үнийн дүн бүхий 764.060 хувьцаа  арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 7 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

Энэ өдөр "Эрдэнэт авто зам" (EAZ+12.5%) болон "Шарын гол ХК (SHG+7.12%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Техник импорт" (TEX-12.44) болон "Монгол шилтгээн" ХК (MSH-9.8%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.04 хувиар буурч 16283.83 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,463,017,736,985 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


相关新闻