Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.5 тэрбум төгрөгөөр арвижлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 8.5 тэрбум төгрөгөөр арвижлаа.
Нийгмийн
даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил
тод, хараат бус байх зарчмыг баримтлан зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэлд
хөрөнгө оруулж болно гэж заасан. Энэ дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны
банканд мөнгөн хадгаламж байршуулах тооцоолол хийж Нийгмийн даатгалын үндэсний
зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын
зөвлөлөөр хянуулж банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд нийгмийн
даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг нэг жилийн
хугацаатай мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулсан билээ. Эдгээр
банктай байгуулсан гэрээний дагуу энэ оны 6 дугаар сарын хүү 8.5
тэрбум төгрөгийг хүлээн авч, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арвижуулжээ.
Хадгаламжийн
хугацаанд нийт 105 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олох бөгөөд одоогоор 17.1
тэрбум төгрөгийг орлого хүлээн аваад байна.