А.Рышат: Сүүлийн 10 орчим жилд 1000-аас дээш мал тоолуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-06-15 15:23:00

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн малчин А.Рышат, түүний гэргий Т.Бигүл нар энэ онд “Аймгийн Хошой аварга малчин цол хүртсэн юм. 

Эднийх сумын төвөөс 85 км зайд “Цагдуулт гэх газарт амьдарч байна. Эрдэнэбүрэн сумын Шураг баг нь 150 гаруй малчин өрх, 54 мянган тоо толгой малтай.

Малчин А.Рышат энэ жил Шураг багийнхаа анхны “Аймгийн Хошой аварга малчин цолтон болсон. Тэрбээр 1992 онд үхэр сүрэг малласан амжилтаараа сум орон нутагтаа манлайлж “аварга болж байжээ. Түүнээс хойш 30 орчим жилийн дараа энэхүү амжилтын эзэн болсон гэж нутгийн удирдлагууд онцоллоо.  

Аймгийн Хошой аварга малчин А.Рышат хэлэхдээ: Би 1981 оноос эхлэн мал маллаж байгаа. Анх гэр бүлтэй болохдоо 45 малтай байсан. Улмаар мал сүрэг жил бүр өсөж 1200 гаруй малтай боллоо. Энэ жил 450 орчим төл авсан. Манайх сүүлийн 10 орчим жил 1000-аас дээш мал тоолуулж байна. Би сум орон нутгийнхаа залуучуудыг дэмжин ажиллахыг зорьдог. Энэ утгаараа гурван залуу малчинг малжуулсан. Энэ хугацаанд 30 орчим туслах малчин ажиллуулж, ажлын байраар хангасан. Манай ам бүл зургаа. Нэг хүүхэд минь малчин болж, бидний малч удмыг залгаж байгаад баяртай байгаа гэв.  

相关新闻