Усан спорт сургалтын төвийн эхний сургалтаар 200 хүүхэд бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-06-14 16:45:15

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр хотноо ашиглалтад ороод удаагүй байгаа Усан спорт сургалтын төвийн үйл ажиллагаа жигдэрч байна.  

Усан бассейны сургалтад өдрийн 8 ээлжээр 200 хүүхэд хичээллээд эхэлжээ. Бага насны хүүхэд 30 мянга, өвсөр насныхан 35-40 мянга, оюутан залуус 45 мянга, насанд хүрэгчид 70 мянган төгрөг төлөөд нэг сард 12 удаа сургалт авах юм. Одоогоор эхний суралцагчдаа аваад бүртгэлийг хаасан байна. 10-14 хоногийн дараа дахин бүртгэл явуулах бөгөөд сургалтад хамрагдах хүмүүст арьс харшлын эмчид үзүүлж, цагаан хорхойн шинжилгээ хийлгэх шаардлага тавьж байгаа аж.

Тус төв 18 хүний орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаагаас усан спортын дасгалжуулагч, аврагчаар 4 хүн ажиллаж, сургалт эхлэхийн өмнө онолын мэдлэг өгч, анхаарах зүйлийг сануулж байна. Энэ бассейн нь 12х25 метр хэмжээтэй, 1,8-2 метр гүн, 5 замтай, бүс, улс, тивийн уралдаан, тэмцээнийг зохион байгуулах боломжтой томоохон бүтээн байгуулалт юм.  

Усан спорт сургалтын төвд бассейнаас гадна фитнес, аэробек, боулингийн сургалт явуулах ба аймгийн хэмжээнд байхгүй, орчин үеийн тоног төхөрөөмжөөр хангаад байна.

相关新闻