Онцгой байдлын алба хаагчид хээрийн сургууль хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-06-11 11:44:17

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газраас Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 12 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг хамруулсан “Хээрийн дадлага сургууль”-ийг зохион байгууллаа.

Өглөөний 07 цагт “Яаралтай цуглар” дохиогоор түргэн авсан алба хаагчид хээрийн үүргэвч, машин техник, багаж зэвсэглэмж, жагсаалын үзлэгт хамрагдаж, дасгал гимнастик, хээрийн үүргэвчтэй 30 км явган марш үйлдэх болон мэргэжлийн ур чадвараа шалгуулсан юм.

Хээрийн дадлага, сургуулийн төгсгөлд Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Т.Мөнхдорж цаг үеийн холбогдолтой үүрэг чиглэл өгч , алба хаагчдынхаа цаашдын ажилд нь амжилт хүслээ.

相关新闻