“Өвөрхангайд үйлдвэрлэв” төвийн барилга 7 дугаар сард үүдээ нээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-06-11 12:22:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Өвөрхангайд үйлдвэрлэв” зорилтот жилийн хүрээнд нэгэн томоохон ажил эхлүүлсэн нь брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулах “Бизнес инкубатор төв”-тэй болох юм.

Арвайхээр хотын төв талбайд уг барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд гадаад, дотоодын аялагч, жуулчдын сонирхлыг татаж, Өвөрхангайд үйлдвэрлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, брэнд бүтээгдэхүүний нэр, төрлийг олшруулах үүднээс байршлыг ийнхүү сонгожээ.

264 м/кв талбай бүхий орчин үеийн шийдэлтэй тус барилгыг 7 дугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар "Болор-Өргөө" ХХК барьж байгаа ба одоогоор 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Барилга ашиглалтад орсноор Өвөрхангайд үйлдвэрлэсэн хэвлэмэл, ноосон ба оёмол, хүнс, төмс, хүнсний ногоо, бусад бүтээгдэхүүнийг худалдан борлуулж эхэлнэ.

相关新闻