"Говь", "Дархан Нэхий"-ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-06-10 17:39:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 6 дугаар сарын 10-нд I, II, III ангиллын 22 ХК-ийн 39,841,046.15 төгрөгийн үнийн дүн бүхий 537.409 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 5 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Говь" (GOV+2.51%) болон "Дархан Нэхий" (NEH+1.15%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монноос" (MNS-10.71%) болон "Монгол Базальт" ХК (MBW-8.14%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.60 хувиар буурч 16047.84 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,447,944,229,353.36 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


相关新闻