Энэ жил 404 нэр төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-10 00:44:08
oyuka_hu@yahoo.com

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн нарийн мэргэжлийн эмч нар хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн жор бичдэг боллоо. Өмнө нь зөвхөн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар уг жорыг олгодог байсан юм.

Харин энэ сарын тавнаас дээрх хуулийн хүрээнд БОЭТ-ийн дотоод шүүрэл, элэг, цөс, мэдрэл, сэтгэц, зүрхний эмч нар хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн жор бичиж эхэллээ. Нийт 17 эмийн сан уг хөнгөлөлтийн жороор үйлчилнэ. Энэ онд Эрүүл мэндийн даатгалын сангаас 21 бүлгийн 404 нэр төрлийн эмийг 30-80 хувь хүртэл хөнгөлнө. Хөнгөлөлттэй үнээр олгодог эмийг сар бүрийн эхний таванд өгдөг.

                                                                                                                      Б.Оюун-Эрдэнэ

相关新闻