Завханы Түдэвтэй суманд хамгийн их хур тунадас оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-05-30 11:56:57

Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймгийн Түдэвтэй суманд энэ сарын 28-нд хамгийн их буюу 26.0 мм хур тунадас орсон тухай аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Тавдугаар сарын 28-ны өдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.2-26.0 мм бороо, уулаараа цас орсон байна. Хур тунадасны хэмжээг авч үзвэл, Завханы Түдэвтэйд 26.0 мм, Ховдын Дарви, Дунд-Уст 21.0-22.0 мм, Ховд, Чандманьд 20.0 мм хур тунадас оржээ. Мөн Завханы Түдэвтэйд 19.0 мм, Ургамалд 17.0 мм, Увсын Хяргаст 14.0 мм, Булганы Ингэттолгойд 13.0 мм, Завханы Завханмандалд 13.0 мм, Цэцэн-Уул, Идэрт 12.0 мм, Яруу, Увсын Цагаанхайрханд 11.0 мм бороо орсныг бүртгээд байна гэлээ.


相关新闻