УИХ дахь намын бүлгүүд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-05-09 10:07:10

УИХ-ын шинэ долоо хоногийн эхний өдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдахаар товлоод байна. 

Тодруулбал УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Их эзэн Чингис хаан танхим”-д, МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д болох юм. Бүлгүүд энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэж байр сууриа нэгтэх юм. 

Н.Туяа

相关新闻