Нэрт зохиолч, сэтгүүлч  хоёр Ховдын уншигчидтай уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 17:07:50

Монголын утга зохиолын гурав дахь аяны төлөөлөгч Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсан, Соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Нямаа нар өчигдөр Ховд аймагт уншигч, уран зохиол сонирхогчидтой уулзалт хийв .

Уулзалт Ховд их сургуулийн лекцийн зааланд болж тус аймгийн яруу найрагчид, монгол хэл уран зохиолын багш, оюутнууд оролцлоо.

Уулзалтын үеэр Монголын утга зохиолын гурав дахь аяны төлөөлөгч Соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Чулуунбаатарын “Оргилоос оргилд” нэртэй номын баярыг тэмдэглэлээ.

Д.Чулуунбаатар “Оргилоос оргилд” номын дээжээ чөлөөт уран бүтээлчид, яруу найраг сонирхогчдын төлөөлөлд бэлэглэлээ. УИХ-ын НББСШУ-ны Байнгын хорооны дарга Д.Батцогтын эр орон, ард түмнийхээ төлөө, тэр дундаа төрж өссөн Ховд нутгийнхаа төлөө чамлахаархгүй их ажил хийснийг уг номонд  өгүүлжээ.

А.Бямбасүрэн

 

 

相关新闻