"Блюскай секьюритиз", "Мандал Даатгал"-ын ханш хамгийн их өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-05-19 17:54:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 5 дугаар сарын 19-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 16 ХК-ийн 54.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 174.934 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 5 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Блюскай секьюритиз" (BSKY+10.34%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL+2.17%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шуудан" (MNP-10.04%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB-2.28%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.16 хувиар буурч, 16226.98 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,430,767,202,613.09 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.  


相关新闻