Өрхийн хэрэгцээний газар олгох ажлыг дөрвөн сараар хойшлуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-05-16 22:58:48
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  “Ковид 19” халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ сарын 15-наас зохион байгуулах байсан газар олголтын ажлыг есдүгээр сарын нэгэнд эхлүүлэхээр болсон гэж Баян-Өндөр сумын ЗДТГ-аас мэдээллээ.

Орхон аймаг газар нутаг багатайгаас гадна шилжин суурьшигчид нь нэмэгдсэнээс болж сүүлийн жилүүдэд өрхийн хэрэгцээний газар хүссэн өргөдөл тус сумын ЗДТГ-т ихээр хуримтлагдсан юм. Иймд өргөдлүүдийг эрэмбэлж 2012 онд цугларсан хүсэлт буюу 1600-1900 дахь жагсаалтад байгаа өргөдлийг энэ удаа шийдвэрлэх зорилгоор энэ сарын 15 хүртэл бүртгэл баталгаажуулах ажлыг зохион байгуулжээ. Энэ онд Эрдэнэ, Яргуйт, Говил, Уртынгол болон Дэнж багт газар олгоно. 

相关新闻