НИТХ-д бие даан нэр дэвшигчдэд гарын үсэг цуглуулах маягт олгож эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-05-06 09:31:51

НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвших хүсэлт ирүүлсэн 44 нэр дэвшигчид сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтыг өчигдрөөс буюу энэ сарын 05-наас олгож эхэллээ.

Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчид Сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу 501-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг цуглуулах ёстой. Нийслэлийн Сонгуулийн хорооноос энэ сарын 11-ныг хүртэл маягт олгох аж. Нэр дэвшигч цуглуулсан гарын үсэгээ Нийслэлийн Сонгуулийн хороонд ирүүлснээр сонгуульд оролцох боломж бүрдэх юм.

Ч.Ариунболд

相关新闻