Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхээр чуулган хуралдаж эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулган оройн 10 цаг 05 минутад дахин хуралдаанаа эхлүүлэв.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс гарч байгаа болохыг УИХ-ын дарга З.Энхболд албан ёсоор танилцуулсаны зэрэгцээ бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсныг мэдэгдэв. Учир нь парламент дахь бүлэг 8 хүртэл тооны гишүүнтэй байх ёстой ба тус бүлгийн гишүүний тоо уг тооны хязгаарт хүрэхгүй болсон тул ийнхүү үйл ажиллагаа нь зогсож байгаа юм.
Хуралдаанаар цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авсантай холбогдуулж Сонгуулийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх юм. Хэлэлцүүлгийн эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей байнгын хорооны санал дүгнэлтийг уншиж сонсгов. Одоо гишүүд хэлэлцэж буй асуудлаар асуулт асууж байна.
Б.Туул