Каннын кино наадам энэ жил болохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-11 14:00:57

МОСКВА. /Радио Sputnik/. Францад жил бүр зохион байгуулагддаг Каннын кино наадам коронавирусний цар тахлын улмаас энэ жил болохгүй бөгөөд зохион байгуулагчид наадмыг цахим хэлбэрээр явуулахаас ч татгалзжээ.


Наадмыг зохион байгуулах хороо арга хэмжээг 6 дугаар сарын эцэс эсвэл 7 дугаар сар эхээр болгож хойшлуулах шийдвэрийг урьдчилсан байдлаар гаргаснаа өмнө нь мэдэгдсэн юм. Францад “COVID-19”-н халдвартай холбоотойгоор тогтоосон онцгой байдлын дэглэм дор хаяж 7 дугаар сарын 10 хүртэл үйлчлэх учир наадмыг зохион байгуулахад тун хүндрэлтэй байгаа аж.


Наадмыг зохион байгуулагчид кино үзвэрийн хүрээнд дэлгэцнээ гаргахаар сонгосон кино хөтөлбөрөө 6 дугаар сарын эхээр танилцуулах аж. 

相关新闻