Завханы нэг суманд нэг үйлдвэрлэл хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-05 08:55:04

Завхан аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн чуулга уулзалт боллоо.

Тодруулбал чуулга уулзалтад 24 сумын 250 гаруй төлөөлөгч оролцож сум, суурин газарт үйлдвэр, аж ахуй эрхэлж буй хүмүүс хамтран ажиллах, бизнесээ өргөжүүлэх чиглэлээр санал солилцохын зэрэгцээ энэ салбарт Засгийн газраас баримталж байгаа бодлого чиглэлийн тухай ярилцлаа. Завхан аймагт улаан хальст сармис, ургамлын цай зэрэг брэнд бүтээгдэхүүн олон бий. Үүнийг бизнесийн эргэлтэд оруулж, орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг тэлэх хэрэгтэй гэж чуулганд оролцогчид ярив. Гэхдээ нэг суманд нэг чиглэлийн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх, тухайн үйлдвэрлэлд шаардлагатай дэмжлэгийг сум орон нутгийн удирдлагаас хангах хэрэгтэй гэсэн юм.

Сонирхуулахад аймгийн хэмжээнд 1600 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэйгээс 980 нь үйлдвэрлэл тогтмол эрхэлдэг байна. Үүний дийлэнх хувийг хүнсний болон хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хүмүүс эзэлдэг аж.

Завхан Б.Мягмарсүрэн

相关新闻