"Тавантолгой", "Говь"-ийн ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-05-04 17:37:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 5 дугаар сарын 4-нд I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 47,673,963.88 төгрөгийн үнийн дүн бүхий 427.237 ширхэг хувьцаа  арилжив.

Үүнээс 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. Энэ өдөр "Тавантолгой" (TTL+6.00%) болон "Говь" ХК (GOV+3.65%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улаанбаатар Бүк" (BUK-4.99%) болон "Талх Чихэр" ХК (TCK -3.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 1.12 хувиар өсөж, 16693.10 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,450,788,834,941.71 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


相关新闻