Нефтийн үйлдвэрийн ажилчдын орон сууцыг барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-05-01 13:11:06

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдад зориулсан 540 айлын орон сууцны барилгын ажил Сайншандад үргэлжилж байна.

Сайншанд сумын Офицерийн байрны баруун хэсэгт өрнөж буй дээрх бүтээн байгуулалтын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БХЯ ажиллаж байгаа бол Дорноговь аймгийн дөрвөн компани консорциум болон хамтран оролцож байгаа аж. Барилгын ажлыг гурван үе шаттай гүйцэтгэнэ.

Эхний удаа буюу 2019-2020 оны хооронд оффисын үйлчилгээний цогцолбор, 95 айлын орон сууц хоёр, 45 айлын орон сууц нэг, 32 айлын үйлчилгээний талбай бүхий орон сууцыг барих аж. Хоёрдугаар ээлжинд 2020-2021 онд үргэлжилж мөн л 95 айлын орон сууц хоёр, 45 айлын орон сууц нэг, 32 айлын үйлчилгээний талбай бүхий орон сууц нэг, гуравдугаар ээлж 2023 онд эхэлж 400 хүүхдийн ахлах сургууль, 400 хүүхдийн бага сургууль, 270 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

相关新闻