Ливийн арми шилжилтийн үеийн замын зургийг удахгүй танилцуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАИР. /TASS/. Ливийн шилжилтийн үеийн замын зургийг Үндэсний армийн /ЛҮА/ фельдмаршал Халиф Хафтар удахгүй танилцуулна гэж тус армийн албан ёсны төлөөлөгч, хошууч генерал Ахмед аль-Мисмари лхагва гарагт мэдэгджээ.
“Фельдмаршал Хафтарын удирдах шилжилтийн үеийн замын зургийг ойрын хэд хоногийн дотор зарлана. Замын уг зурагт Үндсэн хуулийн шинэ тунхгийг батлах тухай заалт бий” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Тэрбээр мөн Ливид явуулж буй байлдааны бүх ажиллагааг зогсоож буйг мэдэгдсэн байна. “Нөхөрсөг орнуудын уриалгын хариуд ерөнхий командлал Ариун Рамадан сарын үеэр байлдааны ажиллагаагаа дангаар зогсоож буйг мэдэгдэж байна. Хэрэв террорист бүлэглэлүүд гал зогсоох дэглэмийг зөрчвөл хатуу хариу арга хэмжээ авна” гэж Ахмед аль-Мисмари хэлжээ.
Ливийн Үндэсний армийн /ЛҮА/ командлагч Халиф Хафтар 2015 оны улс төрийн хэлэлцээрээс гарч, улс орны удирдлагыг арми гартаа авсныг мэдэгдсэнээс хойш хоёр хоногийн дараа дээрх мэдэгдэл гарлаа.