Бээжингийн музейнүүдийг нээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотын музейнүүдийг ирэх тавдугаар сарын 1-нээс буюу тавдугаар сарын баярын эхний өдрөөс нээнэ гэж тус хотын Соёлын өвийн асуудал хариуцсан удирдах газраас өнөөдөр мэдээллээ.
Олон нийт музейгээр
зочлохдоо урьдчилан захиалга өгч, тодорхой цагт, тодорхой тоогоор үйлчлүүлэх
боломжтой болжээ. Мөн үзэгчид цар тахлаас урьдчилан сэргийлэх үзлэгт орж, музейн
ажилтнуудын зааврыг дагаж, хоорондоо зай барих шаардлагатай ажээ.
Үүний зэрэгцээ Бээжин хотын музейнүүд
баярын үеэр цахим үзэсгэлэн, шууд дамжуулалт, шинжлэх ухааны танин мэдэхүйн дүрс бичлэг, мэдлэг сорих цахим тэмцээн зэрэг 41 цахим үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн
байна.