Африк тивд коронавирусний халдвар авсан хүний тоо 24 мянга давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-04-22 16:31:33

ПУЭНТ-НУАР. /Africa News/. Африк тивд коронавирусээр халдварласан хүний тоо 24600 давжээ. Тус тивийн олон оронд цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, халдварыг хяналтад авах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм.


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургууль, Африкийн Халдварыг хяналтад авах төвийн мэдээлснээр, Африк тивийн хоёр улсаас бусад оронд халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар Африк тивийн 52 оронд халдварын 24696 тохиолдол бүртгэгдэж, 1193 хүн нас барж, 6415 хүн эдгэрчээ.


Тэдгээрээс хамгийн олон хүн халдвар авсан орнуудад Египет /3490/Өмнөд Африк /3465/, Марокко /3209/, Алжир /2811/, Камерун /1163/, Гана /1042багтаж байгаа бол Коморос, Лесотод халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.


Африкийн орнуудад тус тус хэдэн тохиолдол бүртгэгдсэнийг дурдвал,  

  • Алжир - 2811, 
  • Ангол - 24
  • Бенин - 54
  • Ботсвана - 20
  • Буркина Фасо - 500
  • Бурунди - 11
  • Бүгд Найрамдах Конго Улс - 350
  • Габон - 156
  • Гамби - 10
  • Гана - 1042
  • Гвиней - 688
  • Гвиней-Бисау - 50
  • Египет - 3490
  • Жибути - 945
  • Замби - 70
  • Зимбабве - 28
  • Камерун - 1163
  • Кени - 296
  • Коморос – 0
  • Кот-дИвуар - 916
  • Лесото - 0
  • Либери - 101
  • Ливи - 59
  • Мадагаскар - 121
  • Малави - 17
  • Мали - 258
  • Мавритани - 7
  • Маврики - 328
  • Марокко - 3209
  • Мозамбик - 39
  • Намиби - 16
  • Нигери - 782
  • Нижер - 657
  • Өмнөд Африк - 3,465
  • Өмнөд Судан - 4
  • Руанда - 150
  • Сан Томе ба Принсипи - 4
  • Сенегал - 412
  • Сейшелийн арлууд - 11
  • Сьерра-Леоне - 50
  • Сомали - 286
  • Судан - 140
  • Танзани - 254
  • Того - 86
  • Төв Африкийн Бүгд Найрамдах Улс - 14
  • Тунис - 901
  • Уганда - 61
  • Чад - 33
  • Экваторын Гвиней - 83
  • Эритрей - 39
  • Эсватини - 31
  • Этиоп - 114
相关新闻