Шри-Ланкад өнгөрсөн оны халдлагад амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-04-21 17:11:15

КОЛОМБО. /Ada Derana/. Шри-Ланка улсын иргэд өнгөрсөн оны Улаан өндөгийн баярын үеэр үйлдсэн цуврал халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэлээ.


Халдлагуудын гол бай нь католик шашинтнууд байсан бөгөөд жил бүр тэмдэглэдэг Улаан өндөгний баярыг тааруулж үйлджээ. Эхний зургаан дэлбэрэлт Коломбо, Негомбо, Баттикалоа гэсэн гурван хотын гурван сүмд болон тансаг зэрэглэлийн гурван зочид буудалд, долоо дахь нь тус улсын баруун хэсэгт, найм дахь нь Коломбо хотын захын хорооллын орон сууцны цогцолборт болсон байна. Цуврал халдлагын улмаас 262 гаруй хүн нас барж, 452 хүн шархаджээ.


Католик сүмийн удирдлагууд илүү өргөн хүрээг хамарсан арга хэмжээ болон мөргөл зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч коронавирусний цар тахалтай холбоотойгоор цуцалсан байна. Үүний оронд орон нутгийн цагаар өглөөний 8 цаг 40 минутад арлын бүх сүмийн хонхыг дуугаргасан бөгөөд 08 цаг 45 минутад /халдлага болсон цаг/ Шри-Ланка улсын иргэд хоёр минут дуугаа хураан, халдлагад амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ. Түүнчлэн Ромын тэргүүн хамба лам Францис эмгэнэл илэрхийлсэн байна. 

相关新闻