Бохир улстөрчдийг сонгуульд оролцуулахгүй байхыг намуудад уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-05-03 16:04:06

"Хулгайчгүй Монгол" хөдөлгөөн болон ТББ-ууд хамтран улс төрийн намуудад уриалга хүргүүлж байгаа талаар өнөөдөр мэдээллээ.

Тус хэвлэлийн хуралд МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, “Иргэдийн Алъянс” төвийн тэргүүн Ж.Занаа, МҮЭХ-г төлөөлж М.Нямдаваа, “Монголын ажил олгогч эздийн холбооны тэргүүн С.Ганбаатар зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Энэ үеэр МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, “Хар болон цагаан жагсаалтад орсон хүмүүсийг дан ганц залуучуудын байгууллага тодруулах нь өрөөсгөл. Иймээс үндэсний хэмжээний  төрийн бус байгууллагууд нэгдэж хамтын ажиллагааны гэрээ байгуулж  асуудалд хандах нь зүйтэй”  хэмээн онцолсон бөгөөд энэ утгаараа төрийн бус байгууллагуудыг хариуцлагын гэрээнд нэгдэж, хар мөргүй хүнээ “Цагаан жагсаалт”-нд нэр дэвшүүлэхийг уриалав.

Хэрэв иргэдийн саналд тулгуурласан энэхүү уриалгыг үл харгалзан дээрх үйл явдлуудад холбогдсон улс төрчдийг нэр дэвшүүлбэл “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн уг нэр дэвшигчийг  сонгохгүй байхыг өөрсдийн сүлжээгээр дамжуулан уриалж ажиллах гэнэ. Мөн нийт нэр дэвшигчдийнхээ 50 хувиас дээш хувьд “Хар жагсаалт”-ын болзол хангагчдыг нэр дэвшүүлсэн тохиолдолд тус намыг сонгохгүй байхыг уриалж, сонгогч бүрт мэдүүлэх ажлыг зохион байгуулна гэв.

Мөн өнөөдөр 17 цагт Төрийн бус байгууллагуудын үндэсний зөвлөлдөх уулзалт-II болох юм.

Б.Туул

 

相关新闻