“Walt Disney” 100 мянга гаруй ажилтандаа цалин олгохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-21 12:16:16

ЛОНДОН. /BBC/. Коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор “Walt Disney” компани 100 мянга гаруй ажилтандаа энэ долоо хоногоос эхлэн цалин олгохгүй байхаар болжээ.


Ийм алхам хийх нь компанид сард 500 сая ам.долларын хэмнэлтийг бий болгоно гэж үзэж байгаа аж. Түүнчлэн Калифорни, Флорида муж улс дахь паркынхаа үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож байгаагаа компани мэдэгджээ. Өмнө нь Walt Disney” компани коронавирусний дэгдэлтийн улмаас салбаруудынхаа зарим ажилтныг 4 дүгээр сарын 19-нөөс эхлэн цалингүй амраахаа зарлаж байв.


Цалингүй амрах ажилтнууд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг ашиглах боломжтойгоос гадна төрөөс гаргаж буй 2.2 их наяд ам.долларын тусламжийн багцын хүрээнд тусламж авах эрхтэйг компани цохон тэмдэглэжээ. Компани өнгөрсөн оны сүүлийн 3 сард сэдэвчилсэн паркуудын үйл ажиллагаа болон бүтээгдэхүүнээсээ 1.4 тэрбум ам.долларын ашиг орлого олсон байна. 

相关新闻