Хоёрдугаар үеийн ариутгалыг хийж дуусчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-04-16 09:47:31

Дорноговь /МОНЦАМЭ/. COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, сумын Онцгой комиссын шийдвэрээр Мал эмнэлгийн газар, “Тохижилт-Сайншанд хот тохижилтын” газар хамтран Сайншанд сумын нийтийн эзэмшлийн зам талбай, авто зогсоолын хоёрдугаар үеийн халдваргүйтгэлийн ажлыг гуравдугаар сарын 26-наас эхлэн 30-ныг хүртэл хийж гүйцэтгэлээ.

Дээрх ажилд нийт 191 аж ахуйн нэгж байгууллагын 99,850 мкв талбай, авто зогсоол, нийтийн эзэмшлийн авто зам, 70 км зам буюу 490,000 мкв талбай нийтдээ 589,850 мкв талбайг зохих журмын дагуу хоёрдугаар үеийн халдваргүйтгэлд хамруулсан байна.

Харин эхний халдваргүйтгэлийн ажилд 3409 өрхийн 102.270 мкв талбай, муу усны нүх, жорлон, 64 аж ахуйн нэгж багйууллагын 32.000 мкв талбай, нийтдээ 3.536.270.мкв талбайг зохих журмын дагуу ариутгасан юм.


Адууны нийлүүлгийн өвчнөөс урьдчилан сэргийлэх тандалт шинжилгээний ажил эхэллээ


Адууны нийлүүлгийн өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газар, сумдын Мал эмнэлгийн тасаг, уяачид, малчдын оролцоотой адууны нийлүүлгийн өвчний тандалт шинжилгээг энэ сарын 13-наас хийж эхэллээ.

Тандалт шинжилгээг дөрөвдүгээр сарын 27-ны хооронд зохион байгуулах аж.

Тиймээс адууны нийлүүлгийн өвчин байх магадлалтай тохиолдолд орон нутгийн малын эмчид хандах, адууныхаа төлөв байдлыг ажиглан нийлүүлгийн өвчин мөн эсэхийг шинж тэмдгээр ялган таних, адуугаа хурдавчилсан оношилгооны тестээр шалгуулах, өвчингүй болохыг ялангуяа нийлүүлгийн өвчнөөр эрүүлийг нотолсон гэрчилгээ бичиггүйгээр үржилд ашиглах, адууг шилжүүлэн худалдаалах, худалдан авах, гаднаас импортоор оруулж ирэх, өвчтэй адууг үржилд ашиглахыг хориглох зөвлөмжийг малчдад өгөөд буй.

Дорноговь аймаг 2019 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 2.404.1 мянган толгой мал тоолуулсан бөгөөд үүний 152.5 мянга нь адуун сүрэг юм. 

相关新闻