Хоёр настай хүүхэд цонхоор унан бэртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Энэ сарын хоёронд Баян-Өндөр сумын Оюут багийн 2-24 байрны хоёр давхрын цонхоор хоёр настай хүүхэд унаж хүнд бэртжээ.
Хүүхдийн гавлын яс цуурсан, биеийн байдал хүнд байгаа бөгөөд БОЭТ-ийн Сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эцэг эхийн хараа хяналт сул байсны улмаас хүүхэд цонхоор тонгойн унасан байна. Энэ осол нь ахуйн архидалтын улмаас үүдэлтэй гэж Цагдаагийн газраас мэдээллээ.