Энэ өдөр 79.5 сая төгрөгийн хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-04-02 21:27:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр,  4 дүгээр сарын 2-нд I, II, III ангиллын 19 ХК-ийн 79.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 460.233 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байв.

Энэ өдөр "Хар хорум пропертийс" (AMT+6.57%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD+3.37%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл алтан дуулга" (ADU-10.77%) болон "Монгол Базальт" ХК (MBW-9.48%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.49 хувиар буурч 16843.38 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.476.405.098,131 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻