“УИД”, "УБ-Бүк"-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-04-01 22:16:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр,  4 дүгээр сарын 1-нд I, II, III ангиллын 26 ХК-ийн 39.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 189.023 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байв.

Энэ өдөр "Улсын Их Дэлгүүр" (UID+14.86%) болон "УБ-Бүк" ХК (BUK+13.32%)-ийн хувьцааны ханш хамгийн их өссөн бол "Мон-Ит Булигар" (MBG-12.50%) болон "Монгол Шевро" ХК (MVO-5.92%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.13 хувиар өсч 16925.7 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.489.999.072,864.77 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻