УИХ цэцийн дүгнэлтийг хэлэлцэхийг яаравчилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.
Үдээс өмнөх хуралдааны ихэнх цаг Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийхэд зарцуулав. Чуулганы үдээс хойшхи хуралдаан Иргэний улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр үргэлжилнэ.
УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг цэцийн дүгнэлттэй холбоотой шийдвэрээ гаргасан тохиолдолд үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцэх боломжтой гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн. Тэрбээр мөн "Эрүүл мэндийн сайдын асуудлыг өчигдөр Ерөнхий сайдад хэлсэн. Удахгүй өргөн барина гэсэн. Өнөөдөр орж ирвэл хэлэлцэнэ" хэмээн мэдэгдэв.
Чуулганы хуралдаан 14 цагт эхэлнэ.
Б.Туул