Залуу жүжигчин Э.Саруул-Эрдэнийг шагнажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-03-18 20:07:07

Өмнөговь /МОНЦАМЭ/ Түүхэн дүр бүтээж кино хальснаа мөнхөлсөн залуу жүжигчин Э.Саруул-Эрдэнийг шагнаж урамшууллаа.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул тэрээр Ю.Цэдэнбал агсны амьдралыг харуулсан “Түүх мартахгүй” кинонд бага насны дүрийг бүтээсэн юм. Э.Саруул-Эрдэнэ нь Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуульд кино жүжигчин мэргэжлээр суралцдаг. Суралцахынхаа хажуугаар кино урлагт хөл тавьж дээрх бүрийг бүтээснээс гадна  Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулсан “Бууны сумыг буцааж болохгүй” баримтат уран сайхны кинонд алаг морьт Дандар баатарын дүрийг бүтээжээ.

Мөн "Тансан ламын аялал” зохиолд гахай Баажий, Лев Никулингийн “Энх тайвны төлөө” зохиолд Фаул, Николай Васильевич Гоголын “Байцаагч түшмэл” зохиолд И.К.Шпекин, Д.Мягмарын “Найрын ширээний ууц” зохиолд Дэндэв зэрэг дүрийг бүтээжээ. Соёлын биет бус өвийг хөгжүүлэхэд авьяас билгээ зориулан, кино урлагийн төрлөөр амжилт гаргасан Э.Саруул-Эрдэнийг аймгийн Засаг даргын Тамгын газраас талархал, мөнгөн шагналаар шагнаж цаашдын уран бүтээлд нь амжилт хүсчээ.

相关新闻