Хөрөнгийн биржид 29 ХК-ийн 479.216 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-18 11:02:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр, 3 дугаар сарын 17-нд I, II, III ангиллын 29 ХК-ийн 77.170.706.38 төгрөгийн үнийн дүн бүхий 479.216 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. 

Тухайн өдөр "Хар Хорум Пропертийс" (AMT+15.00%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN+12.50%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон" (RMC-7.37%) болон "Шивээ Овоо" ХК (SHV-6.98%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

"TOP 20" индекс 0.01 хувиар буурч 18504.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.717.872.969,216.60 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


相关新闻