“Нийгмийн дэмжлэгийн сан”-аас 27 эмчид 14 сая төгрөгийн дэмжлэг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-03-07 21:54:13
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ-аас эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд мэдлэг ур, чадвараа нэмэгдүүлэх сургалтад хамрагдах болон орон байрны нөхцөлөө сайжруулахад нь зориулж санхүүгийн дэмжлэг олгодог. Үүнийг “Нийгмийн дэмжлэг сан”-аас тодорхой шалгуур нөхцөлийн хүрээнд олгодог юм. Энэ удаа 27 эмч, сувилагчид 14 сая төгрөгийн дэмжлэг олгож “Батламж” гардууллаа.

Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эмнэлгийн байгууллага ачаалал ихтэй ажиллаж байгаа энэ үед 27 эмчид ийнхүү санхүүгийн дэмжлэг олгож байна.

Өнгөрсөн онд  “Нийгмийн дэмжлэгийн сан”-аас 129 эмчид 60 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Энэ онд мөн 60 сая төгрөгийг төсөвлөсөн байна.

   

 

     

    

相关新闻