Боксын тамирчид, дасгалжуулагчид тэтгэлэгт хамрав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч бөгөөд “Рио-2016” олимпийн наадмын Монголын багийн ахлагч Ж.Хатанбаатар нар мягмар гарагт Олимпийн эв нэгдлийн сангийн тэтгэлэгт хөтөлбөрт хамарч байгаа боксын тамирчид, багш дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан, олимпийн тэтгэлгийг гардуулав.
Энэ үеэр тамирчдын цаашид оролцох тэмцээн уралдаан, бэлтгэл цугларалтын талаар мэдээлэл санал солилцлоо. Олимпийн тэтгэлэгт хөтөлбөрт жүдо, байт харваа, хөнгөн атлетик, чөлөөт бөх, хүндийг өргөлт, буудлага болон боксын спортын 17 тамирчин хамарч байгаа юм.
Монголын боксын холбооны бэлтгэлийн зааланд өнөөдөр МБХ, "Ариг" банкны удирдлагууд шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзана. Энэ үеэр оюутны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.
Д.Өлзий