Эквадорт хоригдлууд хашаагаа усан сан болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /TASS/. Эквадорын
Куэнка хотын “Тури” шоронгийн хоригдлууд засан хүмүүжүүлэх газрынхаа гаднах
хашааг засаж янзлан, усан сан барьсныхаа дараа тэндээ үдэшлэг зохион
байгуулжээ. Энэ тухай “Noticias
MVS” радио мэдээлсэн байна.
Олон нийтийн сүлжээнд цацагдсан бичлэгээс харвал, хэдэн арван хавтгай
дөрвөлжин метр талбай бүхий өөрсдийн байгуулсан усан сандаа хоригдлууд сэлж,
гар бөмбөг тоглож, ус руу үсэрч байсан бөгөөд тэнд нь харуул хамгаалалтын
ажилтнууд байгаагүй аж.
2.7 мянга гаруй хүн ял эдэлж байгаа “Тури” шоронд өнгөрсөн 2 дугаар сард 6 хоригдлын амийг хөнөөсөн хэрэг гарсан байна.