Ариутгал халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутам хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-03-03 12:26:47
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Онцгой комисс хуралдаж иргэдийг тусгаарлах, ажиглах байруудын бэлэн байдал, хот хоорондын авто замын хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотой хяналт, шалгалтыг эрчимжүүлэх, түлээ, нүүрсний хангалт, хаваржилтын байдлын талаар хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Онцгой комиссын шийдвэрийг зөрчин морин уралдаан зохион байгуулсан, хулгайн замаар зорчихыг оролдсон иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авсныг мэдээллээ.

Хот хоорондын авто замын хөдөлгөөнийг нээсний дагуу Эрдэнэтээс Хөшөөтийн даваа хүртэл 60 км газарт тээврийн цагдаагийн 62 алба хаагч ажиллаж байна.  Мөн өнөөдрөөс эхлэн хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн ажиллаж ариутгал халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутам хийж байна.

Түүнчлэн улсын Онцгой комиссоос Эмэгтэйчүүдийн  эрхийг хамгаалах өдөр,  Монгол цэргийн өдөр, Наурыз баярыг нийтээр тэмдэглэхийг хориглосон шийдвэрийг орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллаж хяналт шалгалтаа эрчимжүүлэхээр боллоо. 

相关新闻