Шагналын гурван сая төгрөгөө хандивлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ГХБХБГ-аас короновирусний халдвараас
урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж, шагналын 3,0 сая төгрөгийг
хандивлалаа.
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2019 оны
ажлаараа Нийслэл, дүүрэг, 21 аймгаас салбартаа тэргүүлж, Газар зохион
байгуулалт, геодези зураг зүйн газраас 3,0 сая төгрөгөөр шагнуулсан юм.
Энэхүү шагналын мөнгөө аймгийн Онцгой комисс болон
Сайнцагаан сумын Онцгой комисст ийнхүү хандивласан байна.
ГХБХБГ сүүлийн хоёр жил дараалан салбартаа, 2019 онд
аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудыг тэргүүлсэн хамт
олон юм.
