“Эрдэнэт ДЦС” ТӨХК аймгийн Онцгой комисст 9.9 сая төгрөг хандивлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаа болон төр, засгаас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийг дэмжиж аж ахуйн нэгж байгууллага, иргэд Онцгой комисст хандив өргөж байна.
Тухайлбал, иргэн Б.Давааням гурван сая, Хот тохижуулах газрын Үйлдвэрчний эвлэлийн холбоо 500 мянга, аймгийн ЗДТГ-ын хамт олон нэг өдрийн цалин, “Эрдэнэт ДЦС” ТӨХК 9.9 сая төгрөг болон 10 литр ариутгалын бодис хандивлалаа. Мөн “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК таван сая төгрөг хандивлалаа.

