Үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад халуун хоол, цайгаар үйлчлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-03-01 14:22:23
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд хөдөлгөөнт болон байнгын 23 постод гарч байгаа алба хаагчид 24 цагийн турш хүйтэн сэрүүнд гадаа удаан хугацаагаар зогсож хүнд нөхцөлд ажиллаж байна. Тэднийг иргэд, албан байгууллагууд сэтгэлийн дэм үзүүлэн, халуун хоол цайгаар үйлчилж байна. 

"Нэг үеийнхэн-1998" төрийн бус байгууллагаас хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдыг амны хаалтаар хангаж, Эрүүл мэндийн газар, Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламж, “Говийн ирээдүй” цогцолбор сургууль, “Дэлгэрэх бүрд” зоогийн газар, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, “Мандах зоог”-ийн хамт олон халуун хоол, цай, аарц, чацарганаар үйлчилжээ.

Харин Стандарт хэмжил зүйн газрын хамт олноос үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад амны хаалт, гар ариутгагч, витамин гардуулан өгч, коронавирусний халдвар хамгийн ихээр тархаад байгаа БНХАУ-д 150,000 төгрөг хандивлалаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

相关新闻