Буцалтгүй тусламж олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-21 13:03:28

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Энэ сарын эхээр Дархан-Уул аймагт ажиллаж амьдарч байсан Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул Н.Алтанзулын бага насны гурван хүүхэд харамсалтайгаар эндэж, гэр бүлд нь нөхөж баршгүй хүнд гарз тохиосон.

Аймгийн Засаг дарга Ш.Оргил тэдгээр хүүхдүүдийн аав, ээж болох Г.Чинбат, Н.Алтанзул нарт буцалтгүй тусламж болгож гурван сая төгрөг гардуулав.

Аймгийн Засаг дарга Ш.Оргил:”Эндсэн амь, шархалсан зүрхийг эдгээх, харьцуулах юм гэж юу байх билээ.Харамсаж байгаагаа хамт олныхоо өмнөөс илэрхийлье. Сэтгэлийн хаттай байгаарай. Аймаг орон нутагтаа ирж ажиллаж амьдрах хүсэл эрмэлзлэлтэй бол ажилд орох, амьдрах орчин нөхцөлд нь дэм болох гээд боломжтой бүх зүйлээр туслах” болно гэлээ.
Буцалтгүй тусламж гардуулахад аймгийн Засаг даргын орлогч, Зүүнбүрэн сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Ж.Сайнцог нар байлаа.

相关新闻