Гэр хорооллын нүхэн жорлонг нэгдсэн журмаар ариутгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-02-21 12:06:00

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сум айл өрхүүдийн нүхэн жорлонг ариутгаж байна. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжсэнтэй холбоотойгоор дээрх ажлыг хийж буй.

Сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд таван мянган айл өрхийн 4300 орчим нүхэн жорлонг ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийхээр төлөвлөсөн бөгөөд сумын долоон багийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттай уг ажлыг хийж байгаа аж.

Даланзадгад сумын ЗДТГ-ын албан хаагчид, ИТХ-ын зарим төлөөлөгчид, багийн ИНХ, сумын Онцгой комиссын гишүүд, сумын мэргэжлийн ангийн аврах бүлгүүдийн 130 гаруй албан хаагчид уг ажлыг хийж байна.

Энэхүү ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагын тусламжтай зааварчилгааны дагуу хлорын шохойгоор хийж байгаа аж. 

相关新闻