“Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ орон нутгийн үйлдвэрлэгчдээс 38 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ, “Эрдэнэт
үйлдвэр” ТӨҮГ-тай 2016-2020 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулж жил бүр
дүгнэдэг бөгөөд өнгөрсөн оны гэрээний биелэлтийг хэлэлцлээ.
Өнгөрсөн онд хоёр тал таван чиглэл бүхий 13 арга
хэмжээ төлөвлөсний дагуу “Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк”-ын үйлдвэрлэсэн
гагнуурын электродыг Эрдэнэт үйлдвэр худалдан авах гэрээ байгуулж 52 тонныг 315 сая төгрөгөөр авчээ.
Мөн Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудаас 38
тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ
худалдан авсан бөгөөд энэ нь нийт худалдан авалтын ес орчим хувийг эзэлж байна гэж Эрдэнэт
үйлдвэрийн удирдлага хэллээ.
Түүнчлэн “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөр,
төлөвлөгөө”-г боловсруулж аймгийн ИТХ-аар батлуулсан бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хаягдлын аж ахуйн 600 га
гаруй талбайд тусгай бодис ашиглан цагаан тоосыг барьцалдуулж дарах ажлыг
хийсэн байна.