"Тандэм инвэст ББСБ", "Монгол Даатгал"-ын ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-02-17 17:39:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 17-нд I, II, III ангиллын 28 ХК-ийн 24.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 136.182 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Тандэм инвэст ББСБ" (VIK+15.00%) болон "Монгол Даатгал" ХК (CHE+10.40%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шилтгээн" (MSH-15.00%) болон "Хөх ган" ХК (HGN-12.50%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.07 хувиар өсөж, 18997.38 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.720.829.014.254.47 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


相关新闻