НАТО ОХУ-тай яриа хэлэлцээ хийж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПАРИС.
/TASS/.
Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО ОХУ-тай
эрчимтэй, нээлттэй хэлэлцүүлэг явуулж
байгаа хэмээн тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Le Figaro”
сонинд ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.
ОХУ-ын эрх баригчидтай яриа хэлэлцээгээ эрчимжүүлэх тухай Францын
Ерөнхийлөгч Эмманюэл Макроны саналын талаарх асуултад хариулахдаа тэрбээр НАТО ОХУ-тай
хэдийнээ эрчимтэй яриа хэлэлцээ хийж эхлээд байгааг цохон тэмдэглэжээ.
“Зэвсэглэлд хяналт тавих,
эрсдэлүүдийг бууруулах болон бусад асуудлаар бид ОХУ-тай яриа хэлэлцээ хийж
байгаа” хэмээн Столтенберг цохон дурджээ.
НАТО ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг тогтоон барих бодлогыг баримталж, ОХУ-тай
харилцаагаа сайжруулна гэж найдаж байна хэмээн Столтенберг Аюулгүй байдлын
асуудлаарх Мюнхений бага хурлын үеэр өмнө нь мэдэгдсэн байна.