АНУ-ын Сангийн яам БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /VOA/. БНАСАУ-ын эсрэг санхүүгийн хориг арга хэмжээ авахад үргэлжлүүлэн анхаарна гэж АНУ-ын Сангийн яамны 2021 оны санхүүгийн жилийн төсвийн төлөвлөгөөнд тэмдэглэжээ.
Уг төлөвлөгөөнд БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах чиглэлд өнгөрсөн онд гаргасан хүчин чармайлтуудыг дурдаад, тус улсад эдийн засгийн шахалт үзүүлснээр АНУ-тай хэлэлцэх нөхцөлийг бүрдүүлснийг онцолсон байна.
БНАСАУ-ын цөмийн зэвсэг, баллистик пуужингийн хөгжүүлэлтийг зогсоохын тулд АНУ, НҮБ тус улсын эсрэг олон арга хэмжээ авсан юм. АНУ өнгөрсөн онд БНАСАУ-тай холбоотой 20 гаруй хувь хүн, аж ахуй нэгж, усан онгоцны эсрэг хориг арга хэмжээ авчээ.