Германд шувууны томуу дэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-11 13:24:14

ЛОНДОН. /Reuters/. Германы баруун өмнөд Баден-Вюртемберг мужид шувууны томуугийн A(H5N8) вирус дэгдсэн тохиолдол бүртгэгджээ. Энэ тухай Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах байгууллага мэдэгдсэн байна.


Шувууны томуугийн дэгдэлт бүртгэгдсэн газарт байсан 69 шувууны 44-т нь вирус илэрсэн бөгөөд бүх шувууг устгасан байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Германд шувууны томуугийн тохиолдол зэрлэг шувуунаас илэрчээ. Шувууны томуу нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. 

相关新闻