АН-ын бүлэг цэцийн шийдвэрийг хүлээж авахаар болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-25 15:01:30

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийв.

Тус хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын дүгнэлтийг авч хэлэлцээд  “Хүлээн авах нь зүйтэй" хэмээн үзжээ. Тус намын бүлэг албан ёсоор мэдээлэл хийгээгүй ч дүгнэлтийг хүлээн авахаар болсон гэж эх сурвалж мэдээллээ

Цэц өнгөрсөн баасан гарагт хуралдаад УИХ-ын 76 гишүүний 28 нь намын жагсаалтаар сонгогдож байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргасан.

Бүлгүүдийн түвшинд гаргасан шийдвэр маргааш байнгын хорооны түвшинд яригдана. Улмаар ирэх пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт орж ирэх юм.

Б.Туул

相关新闻